Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tencent-ийн Riot Games нийт ажилчдынхаа 11 хувийг цомхотголоо

Tencent-ийн Riot Games нийт ажилчдынхаа 11 хувийг цомхотголоо

Tencent-ийн Riot Games нийт ажилчдынхаа 11 хувийг цомхотголоо

Өчигдөр Tencent компанийн тоглоомын хөгжүүлэгч Riot Games компани нийт ажилчдынхаа 11 хувийг буюу 530 ажлын байрыг цомхотгож байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь технологийн компаниуд тэр дундаа Amazon, Google зэрэг компаниудын ажилчдаа цомхотгож буй жишгийг дагажээ.

Мөн өнгөрсөн жилийн 9 сард Tencent-ийн өөр нэг тоглоом хөгжүүлэгч Epic Games нийт ажилчдынхаа 16 хувийг цомхотгосон юм.

Tencent компани анх 2011 онд Riot Games-д хөрөнгө оруулалт хийж байсан бол тус үйл явдлаас 4 жилийн дараагаар Riot Games компанийг бүрэн эзэмшилдээ авчээ.

Өнөөдөр өглөөний 10 цаг 16 минутын байдлаар Tencent компанийн хувьцааны ханш 4.577 хувиар өсөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.