Биткойны ханш 40,000 ам.долларт хүрч доод цэгтээ ирлээ
Өчигдөр биткойны ханш 3 дахь 7 хоногтоо дараалан унаж 40,000 ам.долларт хүрснээр 12 сарын 4-нөөс хойших доод цэгтээ ирлээ.
Найман сард биткойны ханш АНУ-ын Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос биткойны хамтын биржээр арилжаалагддаг сан /ETF/-д зөвшөөрөл өгөх хүлээлттэй холбоотойгоор 70 гаруй хувиар өссөн ч зөвшөөрөл гарсны дараа уналаа.
Өөрөөр хэлбэл зах зээлийн ханш ETF хүлээлтийг шингээсэн байснаас гадна өмнөх хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлэн гарч буй үзэгдэл тохиож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй