Exxon Mobil хөрөнгө оруулагч компаниудыг шүүхэд өглөө
Ням гарагт Exxon Mobil компани Техас мужийн шүүхэд Arjuna Capital болон Follow This компаниудыг ESG хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэж оролдсон хэргээр шүүхэд өгчээ.
Arjuna Capital болон Follow This нар тус компанийг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад илүү их анхаарал хандуулж одоогийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал оруулсан байна.
Харин Exxon Mobil компаний удирдлагын зүгээс тус хүсэлтийг компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй үр дагавартай хэмээн тооцсон байна.
Газрын тос, байгалийн хий олборлолтын компаниудын дунд байгаль хамгааллын асуудал хурцадмал байгаа бөгөөд өнгөрсөн жил ESG-тэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн санал 2021 онтой харьцуулбал 51 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй