Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш 137.4 орчим хувиар өсжээ.
Сүүлийн 3 сард Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 137.4 орчим хувиар өсөж, 8 хонгконг ам.долларт хүрсэн байна
Mongolian Mining Corporation-ийн 2023 оны 4-р улирлын нүүрсний гарц 3.1 сая тонн байсан бол нийт борлуулалт 6.9 сая тонн, ойролцоогоор 930 сая ам.доллар байв.
Харин 2023 оны эхний хагасын борлуулалт 516 сая ам.доллар, биет хэмжээгээр ~4.4 сая тонн нүүрс байсан юм.
Тэгэхээр 2023 оны 4-р улиралд 3.1 сая тонн түүхий нүүрс олборлосон нь 2022 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт боловч энэ нь өмнөх улирлаас 12 хувиар буурсан дүн боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй