Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ойрхи Дорнодын мөргөлдөөн МсДоналдсын орлогод нөлөөлөв.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн МсДоналдсын орлогод нөлөөлөв.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн МсДоналдсын орлогод нөлөөлөв.

Өчигдөр буюу даваа гарагт McDonalds компани тайлангаа зарлалаа. Тайлангаар тус компани 6.41 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь шинжээчдийн хүлээлт болох 6.45 тэрбумаас  доогуур байлаа.

Ийнхүү компанийн хувьцааны ханш даваа гарагт 4%-ийн уналттай хаагдав.

Борлуулалтын орлого хүлээлтэд хүрээгүйг Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн нь тус бүс нутгийн борлуулалтад нөлөөлсөнтэй холбон тайлбарласан байна.

McDonald's-ын Израйлийн лиценз эзэмшигч нь цэргүүдэд хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан бол Ойрхи Дорнод дахь борлуулалт нь бойкотоос болж буурчээ.

Цаашид мөргөлдөөн ширүүссээр байгаа тул бойкотын нөлөө үргэлжлэх төлөвтэй байна гэж компани анхааруулав.

Түүнчлэн тус компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд зарим салбараа түр хаах шаардлагатай болжээ.

Бусад нөлөө------------------------------------------------------

McDonald's-аас гадна бойкотууд Starbucks-ийн улирлын борлуулалтад хүртэл нөлөөлөөд амжжээ. 

Индексүүд эргэн унав------------------------------------------------------

Мөн Тесла (NASDAQ:TSLA), Карнивал корпораци (NYSE:CCL) зэрэг компанийн хувьцаанууд тухайн өдрийн хамгийн муу гүйцэтгэлтэй байсан нь зах зээлд дарамт үүсгэж АНУ-ын индексүүд уналттай хаагдлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.