Чип үйлдвэрлэгч ARM компанийн хувьцаа 20 хувийн өсөлттэй хаагдлаа

Өчигдөр танилцуулсан ARM компанийн 3-р улирлын тайлангийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давуулжээ.

Тухайлбал, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 29 центтэй гарч хүлээлтийг 16 хувиар давуулсан бол борлуулалтын орлого нь 824 сая ам.долларт хүрч 63 сая ам.доллараар дээгүүр гарчээ.

ARM компанийн хувьцаа өчигдрийн арилжаагаар 77 ам.долларын түвшинд хаагдсан бол өргөтгөсөн арилжааны цагаар 19.85 хувийн өсөлтийг үзүүлж 92.30 ам.долларт хүрсэн байна.

SoftBank тус компанийг 2016 онд 32 тэрбум ам.доллараар худалдан авч байсан бөгөөд 2023 оны 9-р сарын IPO-ийн үеэр 51 ам.доллараар үнэлэгдэж байжээ.