Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Шинэ ТУЗ-ийн даргын сураг NYCB банкны хувьцааны ханшийг 6.7%-иар сэргээв.

Шинэ ТУЗ-ийн даргын сураг NYCB банкны хувьцааны ханшийг 6.7%-иар сэргээв.

Шинэ ТУЗ-ийн даргын сураг NYCB банкны хувьцааны ханшийг 6.7%-иар сэргээв.

Moody’s агентлаг NYCB банкны зээлжих зэрэглэлийг “Зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг орон сууцны зээлд том алдагдалтай байгаагаас эрсдэлийн зардал нь 2022 онд 6 дахин өссөн, 2023 онд 2 дахин өссөн. Улмаар хөрвөх чадварийн эрсдэлд орох магадлалтай” гэж үзэн 2 ангиллаар бууруулж Junk ангилалд багтаасан.

Тэгвэл өчигдөр тус банк компанийн үйл ажиллагааг тогтворжуулахын тулд шинэ ТУЗ-ийн даргатай болно гэдгээ зарлалаа.

Ингэснээр 2 дахь өдөр 20%-иар унаад байсан тус банкны хувьцаа өчигдөр 6.7%-иар сэргэв.

Шинжээчийн дүгнэлт---------------------------------------------------

Банкны үнэлгээний үзүүлэлтүүд маш бага түвшинд байна. P/E=1.7, P/B=0.4

Богино хугацаанд банкнаас иргэд хадгаламжаа татах үйлдэл хийвэл богино хугацааны эрсдэл өндөр байна. (Богино хугацаат өр төлбөрийн харьцаа 57%). Гэвч ерөнхий бүтэц боломжийнбайна (Өр өмчийн харьцаа 1.97).

Орон сууцны зээл дээр том алдагдалтай байна. Орон сууцны зээлүүд нь нийт активын 49.5%-тай тэнцэж байна.

Өмнөх дампуурлаа зарласан банкнуудын жишгээр банкны үйл ажиллагаа муудахад иргэд хадгаламжаа татсанаар бүгд төлбөрийн чадваргүй болсон. Тиймээс шинэ ТУЗ-ийн даргын хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.