Дотоодын инфляц 5 сар дараалан саарч 7.6 хувьд хүрлээ.
Инфляц 2024 оны 1 сард 7.6 хувьд хүрсэн ба 2023 оны 09-р сараас хойш 5 сар дарааллан саарч хамгийн доод түвшинд хүрлээ. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч 11.7 хувьд хүрсэн нь голчлон нөлөөлсөн байна.
Ийнхүү хэрэглээний үнийн өсөлт буурч Монголбанкны 6+/-2 хувийн зорилтот түвшинд хүрснээр бодлогын хүүг бууруулах суурь нөхцөл бүрдэж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны 3 сард эхний ээлжит хурлаа хийх юм.ы
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй