Биткойн BTC ханш 50 мянган ам.долларыг давлаа.
Хувьцааны зах зээлийн тойм
- Өнөөдөр АНУ-ын инфляцын түвшин зарлагдахаар хүлээгдэж байна. 2024 оны 1 сарын инфляцын түвшин 3.8% гарах хүлээлттэй байна.
- Өнгөрсөн долоо хоногт S&P500 индекс 1.37%-иар өссөн байна. Ингэснээр түүхэн дээд түвшиндээ хүрч 5000-г даваад байгаа юм.
- Diomondback Energy компани Endeavor Energy компанийг худалдаж авсны дараа хувьцааных нь ханш 9% өслөө.
- Биткойн BTC ханш 50 мянган ам.долларыг давлаа. Ийнхүү BTC ханш өссөнөөр Coinbase болон MicroStrategy компаниудын хувьцааны ханшийн өсөлтөд эерэгээр нөлөөлөв.
- БНХАУ-д цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байгаа тул баасан гараг хүртэл эх газрын Шанхай, Шенженийн биржүүд ажиллахгүй бол Хонг Конгийн хөнөнгийн бирж өнөөдөр амраад маргааш хэвийн ажиллаж эхлэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй