БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн луу жилийн хүлээлт ямар байна вэ?
Модон луу жилийн статистик---------------------------------------
Хамгийн сүүлд модон луу жил 1964 онд тохиож байсан бөгөөд тухайн жилд хөрөнгийн зах зээлийн өсөлт эрчимтэй байсан юм.
Тухайн үед Dow Jones Industrial Average болон S&P500 индексүүд тус тус 14 болон 13 хувиар өсөж байжээ. Иймд хөрөнгө оруулагчид луу жилд өсөлттэй зах зээл тохионо гэж хүлээж байна.
Энэ жилийн хөрөнгө оруулагчдын хүлээлт---------------------------------------
Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээнүүд маш бага түвшинд байна.
Тиймээс эдийн засгийг сэргээх болон үл хөдлөх хөрөнгийн салбарт анхаарал хандуулах асуудлууд байсаар байгаа юм.
Учир нь БНХАУ-ын эдийн засаг болон хэрэглэгчдийн итгэл нь үл хөдлөхийн салбараас ихээхэн хамаардаг. Тиймээс хэрэглэгчдийн итгэлийг өсгөх үүднээс БНХАУ-ын Коммунист нам тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Иймд илүү урт хугацааг харсан, эрсдэлээс зайлсхийдэг хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд төвлөрөх хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй