“Айтүүлс” ХК нэгж хувьцаанд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Айтүүлс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/004 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 /дөчин гурав/ хувь буюу 103,356,372 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 3 /гурван төгрөг/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй