Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Daimler Truck компани КАМАЗ дахь эзэмшлээ худалдлаа

Daimler Truck компани КАМАЗ дахь эзэмшлээ худалдлаа

Daimler Truck компани КАМАЗ дахь эзэмшлээ худалдлаа

 

ОХУ-ын ачааны автомашин үйлдвэрлэгч Камаз компанийн Гүйцэтгэх захирал Сергей Когогин “Mercedes-Benz Group-ийн Daimler Truck компани Камаз дахь 15 хувийн эзэмшлээ зарсан” гэж мэдээллээ.

Мөн тэрээр 2022 оноос хойш Daimler Truck компани тус компанийн засаглалд оролцохгүй байгааг сануулсан байна.

Одоогоор худалдан авагчийн талаар мэдээлэл гараагүй байна.

2022 оны хавраас эхлэн дэлхийн томоохон авто үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлээс гарч эхэлсэн бол өнгөрсөн 1 сард ОХУ-ын “Арт-Финанс” компани БНСУ-ын Hyundai компанийн Санкт-Петербург хотод байрлах үйлдвэрийг худалдан авсан билээ.

КАМАЗ үйлвэрийн машинууд ОХУ-ын ачааны тээврийн дөрөвний нэгийг эзэлдэг бөгөөд тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн дунд ОХУ-ын төрийн өмчит Ростех, “Автоинвест” ООО /ХХК/ зэрэг ордог байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.