Варрен Баффетын Berkshire Hathaway сан Apple дахь эзэмшлээ багасгалаа
Dow Jones Market Data-ын мэдээлснээр Berkshire Hathaway сан нь Apple-ийн хувьцааныхаа 1 орчим хувийг зарснаар 167 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 5.9 хувийн хувьцааг нь эзэмшиж үлдлээ.
Тодруулбал, 10 сая ширхэг хувьцаагаа зарснаар 905 сая хувьцаатай үлдэж буй аж.
Өсөлт--------------------------------------------------------
Алдарт хөрөнгө оруулагч Омахагийн зөнчийн эзэмшдэг Apple-ийн хувьцаа нь 300 тэрбум гаруй ам.доллар болж өссөн.
Apple-ийн хувьцаа 2018 оны сүүлчээс 367%-иар өссөн бол S&P500 индекс 2 дахин өссөн байна.
Варрен Баффет өнгөрсөн жил Беркширийн жилийн эцсийн хурал дээр Apple-ийг "Энэ нь бидний эзэмшдэг бусад бизнесүүдээс хамгийн сайн нь..." гэж магтаж байсан юм.
Оронд нь--------------------------------------------------------
Эх сурвалжуудын мэдээлснээр Berkshire Hathaway сан нь Apple, Paramount, HP хувьцаануудаа зарж Chevron-ы 16 сая ширхэг хувьцааг худалдаж авсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй