Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 хувьцаа эзэмшигч бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг олгоно.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 хувьцаа эзэмшигч бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг олгоно.

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024.02.16-нд хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт сайжирснаар 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ.

Хэдэн төгрөг олгох вэ? -----------------------------------------

Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр болсон юм.  

Хэзээ олгох вэ? -----------------------------------------

Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит орсны дараа буюу 2024 оны 03/25-04/8-ны хооронд олгохоор болжээ.

Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг буюу нийт 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг  ногдол ашиг олгосон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.