Хэрэглээний зээл олгодог Capital One зээлийн карт гаргагч Discover Financial Services-ийг худалдаж авна.
Capital One компани зээлийн карт гаргагч Discover Financial Services (NYSE:DFS)-ийг 35.3 тэрбум ам.доллараар худалдан авна гэж мэдэгджээ.
Capital One-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ричард Фэйрбанк АНУ-ын зээлийн картын үйлчилгээ үзүүлдэг хамгийн том хоёр компанийг нэгтгэх энэхүү ажиллагаа нь бусад томоохон төлбөрийн сүлжээний компаниудтай өрсөлдөхүйц сүлжээг бий болгох зорилготой гэж мэдэгдлээ.
Өрсөлдөгчид-------------------------
Тэд гол өрсөлдөгчдөө Visa (NYSE:V), Mastercard (NYSE:MA), American Express (NYSE:AXP) болон бусад төлбөрийн сүлжээнүүд гэж харж байна.
Хувь эзэмшил хэрхэн өөрчлөгдөх вэ?-------------------------
Энэ нэгдлийн үр дүнд Discover-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаа бүрдээ Capital One-ийн 1.0192 ширхэг хувьцааг авах болно. Энэ нь баасан гаригийн Discover-ийн хувьцааны хаалтын ханшаас 26.6%-иар илүү өндөр үнэтэй юм.
Мөн Capital One-ийн хувьцаа эзэмшигчид компанийн 60 хувийг, Discover-ийн хувьцаа эзэмшигчид 40 хувийг эзэмших нь ээ.
Capital One нь 52.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд 2022 оны байдлаар АНУ-ын зээлийн картын зах зээлийн хэмжээгээр дөрөв дэх том тоглогч бол Discover зургаад ордог юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй