БНХАУ үл хөдлөхийн хямралаа давахад 18 тэрбум ам.доллар зарцуулна.
2024.01.12-нд БНХАУ-ын Барилга Хот Бүтээн Байгуулалтын Яамнаас “Цагаан жагсаалт” гэх зээлийн хөтөлбөрийг баталсан. Энэ дагуу БНХАУ-ын томоохон банкнууд 130 тэрбум юань буюу 18 тэрбум ам.долларын санхүүжилтийг барилгын салбарт олгохоор бэлдэж байна.
Тухайлбал, Хятадын ХАА банк “Төрийн өмчит банкнуудын хариуцлага”-ын хүрээнд 40 тэрбум юанийн зээл олгохоор бол Хятадын Бүтээн Байгуулалтын Банк 3.0 тэрбум юаний зээлийг 2000 гаруй зээлийн хүсэлтэд олгосон байна.
Тус банк нь 20 тэрбум гаруй юанийн санхүүжилтээр 100 орчим төслийн санхүүжилтийг дуусгасан байна. Тухайлбал, Country Garden компанийн барилгын 30 дуусаагүй төсөл “Цагаан жагсаалт”-д хамрагджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй