Зарагдах гэж буй кабелийн телевизийн Altice USA компанийн хувьцааны ханш өсөв.
Даваа гарагт харилцаа холбооны салбарын Charter Communications компани Altice USA кабелийн телевизийг худалдан авах сургаар хувьцааны ханш нь 36 хувь өслөө.
Тус хэлцэл нь уналтад ороод буй кабелийн телевизийн салбар дахь томоохон нэгдэл болохоор байна.
Он гарснаас хойш Altice USA компанийн хувьцааны ханш 40 гаруй хувиар унаад байсан бол Charter Communications-ийнх 25 гаруй хувиар буурсан юм.
Charter Communications нь 32 сая хэрэглэгчтэй бол Altice USA компани 5 сая хэрэглэгчтэй. 2024 оны 2-р сарын байдлаар тус компаниудын зах зээлийн үнэлгээ тус тус 42.5 болон 1.14 тэрбум ам.доллар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй