Apple компани цахилгаан автомашин үйлдвэрлэхээ больжээ.
Rueters агентлагийн мэдээлснээр Apple (AAPL) компани цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө цуцалжээ. Тухайн төсөлд ажиллаж байсан ажилчид (AI) хиймэл оюуны хэлтэст шилжихээр болсон байна.
Хэрэв Rueters-ийн мэдээлэл баталгаажвал Apple компани GenAI төслүүддээ илүүтэй анхаарч эхэлснээр хиймэл оюун ухааны талбарт нилээдгүй хүч үзнэ гэж шинжээчид үзэж байна.
Apple (AAPL) компанийн шийдвэрийг хүүгийн түвшин өндөр, инфляц өндөр байгаагаас хэрэглэгчдийн цахилгаан автомашин худалдан авах хандлага буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн тухайн салбарынхан ажилчдаа цомхотгох, үнээ бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй