Barclays банкнаас LI AUTO компанийн хувьцааны ханшийн зорилтыг 56 ам.долларт өсгөлөө
Ли Авто компани нэгж хувьцаандаа (ADS) 60 центийн ашиг олсон нь жилийн өмнөхөөс 4 центээр өссөн үзүүлэлт боллоо.
Тус компанийн орлого 2023 оны сүүлийн улиралд 130%-иар өсөж 5.88 тэрбум ам.долларт хүрчээ. Шинжээчид Li Auto-г 5.5 тэрбум ам.долларын орлоготой нэгж хувьцаанд 44 центийн ашигтай байна гэж таамаглаж байсан ч тус бүр хүлээлтийг давжээ.
Li Auto нь 1 сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ 131,805 автомашин зах зээлд нийлүүлсэн бөгөөд үүний 40%-ийг хамгийн хямд загвар болох EV L7 нь бүрдүүлсэн гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй