BYD компани Ferrari-ийг хурдаараа гүйцэх шинэ автомашин танилцууллаа
Теслагийн хамгийн том өрсөлдөгч компани болох БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрсдийн хөгжүүлсэн U9 загварын шинэ автомашинаа олон нийтэд танилцууллаа.
Ferrari-тай харьцуулбал-------------------
BYD-ийн танилцуулсан U9 загварын автомашин нь цагт 309.19 км хүртэл хурдлах чадвартай бөгөөд 2.36 секундын дотор цагт 100 км хүртэл хурдлах чадвартай юм байна.
U9-тэй харьцуулахад Ferrari-ийн SF90 Stradale хайбрид загвар нь 2.5 секундын дотор цагт 100 км хүртэл хурдлах чадвартай юм байна.
Тус автомашин нь 1.68 сая юань буюу 233,424 ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд зунаас эхлэн зах зээлд борлуулах хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй