Голомт Капиталын хамт олон малчдад туслах аянд нэгдээд байна
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, тэдгээрээс зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй байна.
Тиймээс энэхүү хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Халуун сэтгэл” аянд Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон нэгдэж мөнгөн хандив өргөлөө.
Мөн эрхэм таныг байгууллага, хамт олноороо тус аянд нэгдэхийг уриалж байна.
Олны хүч оломгүй далай гэдэг билээ.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК-ИЙН ХАМТ ОЛОН
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй