Тоглоом хөгжүүлэгч Electronic Arts компанийн ажилчид халагдана.
Өчигдөр тоглоом хөгжүүлэгч Electronic Art ажилчдынхаа 5%-ийг цомхотгох болсноо мэдэгджээ.
Тус компани АНУ-ын Үнэт цаасны биржийн хороонд өгсөн сүүлийн тайландаа нийт 13400 ажилтантай гэж тусгасан бол тус шийдвэрийн хүрээнд 670 ажлын байр хасагдахаар байна.
Компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Уилсон “Компани цаашдаа томоохон тоглоомын франчайзууд болох Apex Legends, EA Sports FC, Madden NFL болон The Sims зэрэгт түлхүү хөрөнгө оруулалт хийнэ” гэж мэдэгдсэн байна.
Тоглоом хөгжүүлэгчдийн цомхотгол------------------
- Он гарснаас хойш тоглоом хөгжүүлэгч компаниуд цомхотгол хийсээр байна.
- Мягмар гарагт Sony компани ойролцоогоор 900 гаруй ажилчдаа хална гэж мэдэгдсэн.
- Өнгөрсөн сард Microsoft компани 1900 гаруй ажилчдаа цомхотгосон.
- Tencent холдингийн охин компани болох Riot Games ажиллах хүчнийхээ 11 хувийг цомхотгоод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй