Биткойны ханш 60,000$ хүрлээ.
АНУ-ын спот ETF бүтээгдэхүүний нөлөөгөөр биткойны ханш 42% өсөж, 2020 оны 12 сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ.
Тодруулбал, биткойны ханш 61,272 ам.долларт хүрсэн нь 2021 оны 11 сараас хойших хамгийн өндөр ханш юм. Мөн энэ долоо хамгийн өндөр өсөлт үзүүлсэн долоо хоног болохоор байна.
Сайны хажуугаар саар мэдээ-------------
Энэхүү сайн мэдээний хажуугаар нэг муу мэдээ гарсан нь АНУ-ын хамгийн том крипто бирж болох Coinbase-ийн (NASDAQ:COIN) зарим хэрэглэгчдийн дансны үлдэгдэл 0 болсон асуудал үүссэн байна.
Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Брайан Армстронг криптовалютын биржийн ачаалал өссөн нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээгээд яаралтай шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.
CoinGecko крипто платформын мэдээлснээр гүйлгээнд байгаа бүх биткойны үнэ сүүлийн хоёр жилд анх удаа 2 их наяд ам.доллар давсан гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй