АНУ-ын үнийн индекс өндөр гарлаа.
Орон сууц, санхүүгийн салбарын үйлчилгээний өртөг нэмэгдсэнээр 1 дүгээр сард АНУ-ын индекс хурдацтай өссөн.
Гэвч инфляцийн жилийн өсөлт сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд байгаа тул Холбооны нөөцийн сангаас жилийн дундуур хүүгээ бууруулах асуудлыг хэвээр үлдээлээ.
Худалдааны газрын пүрэв гарагт гаргасан тайланд өнгөрсөн сард хэрэглээний зардал удааширч, автомашин, тавилга болон бусад удаан эдэлгээтэй гэр ахуйн тоног төхөөрөмж зэрэг барааны зардал буурчээ.
Ингэснээр инфляци болон хэрэглээний зардлын үзүүлэлтүүд эдийн засагчдын хүлээлттэй нийцсэн.
Эрүүл мэнд, зоогийн газар, зочид буудал, амралт зугаалгыг багтаасан үйлчилгээ нь АНУ-ын Төв банкны инфляцийн эсрэг тэмцлийн гол цөм юм.
Гэвч үйлчилгээний өртөг сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их өсөж, бизнес эрхлэгчид оны эхэнд үнээ нэмсэн байна. Ингэснээр ХНС хүүгээ бууруулах хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ.
Бодлого боловсруулагчид зээлийн зардлаа бууруулж эхлэх гэж яарахгүй байгаагаа мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй