Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Түмэн Шувуут ХК-ийн ашиг 11 тэрбум давлаа.

Түмэн Шувуут ХК-ийн ашиг 11 тэрбум давлаа.

Түмэн Шувуут ХК-ийн ашиг 11 тэрбум давлаа.

Санхүүгийн гүйцэтгэл

Түмэн Шувуут ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого 63 тэрбум, цэвэр ашиг 11 тэрбум, нийт хөрөнгө 68 тэрбум төгрөгт хүрсэн гүйцэтгэлтэй ажиллалаа.

Ингэснээр тус компанийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 27.5%-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч Түмэн Шувуут ХК-ийн хувьцааг эзэмшсэнээр ийм хэмжээний өгөөжийг 1 жилд хүртэх боломжтой байна гэсэн үг юм.

Өндөгний үйлдвэрлэл

Тэд өнгөрсөн оны 4-р улиралд Түмэн Шувуут-2 төслийн ажлыг бүрэн дуусгажээ. Ингэснээр жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой болсон байна.

Мөн компанийн удирдлагууд Түмэн Шувуут-3 төслийг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хэмжээ 230 сая ширхэг өндгөөр нэмэгдэх юм байна.

Монгол Улс нь дотоодын өндөгний хэрэглээний 50 орчим хувийг гаднаас импортолдог ба иргэдийн өндөгний хэрэглээ өсөж буй өнөө үед Түмэн Шувуут ХК-ийн өндөгний аж ахуйн төслүүд хэрэгжих нь импортын хамаарлыг бууруулахад ач холбогдолтой юм.

Ногдол ашиг

Түмэн Шувуут ХК нь 2023 оны цэвэр ашгаас нийт 3.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь 2024.03.01-ний өдрийн хаалтын ханшаар 5.1%-ийн өгөөжтэй байна.

Нэмж дурдахад, тус компани ногдол ашиг хуваарилалтын харьцааг тогтмол барих бодлогыг баримталж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд ашгийн 30%-г ногдол ашигт тарааж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.