Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК CFA Research Challenge тэмцээнийг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК CFA Research Challenge тэмцээнийг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК CFA Research Challenge тэмцээнийг ивээн тэтгэлээ.

Голомт Капитал ҮЦК нь Монголын ирээдүй болсон хүүхэд, оюутан залуусын төлөөх ажилд дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ.

Тиймээс ч өнгөрсөн баасан гарагт санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг олон улсын CFA Research Challenge 2024 тэмцээнийг дэмжиж ажиллаллаа.  

CFA Research Challenge тэмцээнийг олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн өндөр нэр хүндтэй Chartered Financial Analyst /CFA/ буюу Мэргэшсэн Санхүүгийн Шинжээч зэргийг олгодог олон улсын CFA Institute байгууллагаас зохион байгуулдаг юм.

Тэмцээн нь үндсэн 4 шатаас бүрддэг бөгөөд тухайн улсын их сургуулиуд дотооддоо өрсөлдөж, үндэсний аврага багууд бүс нутагт, бүс нутгийн аврага багууд тивд, тивийн аврагууд олон улсын шатанд хоорондоо өрсөлддөг.

2023-2024 оны хичээлийн жилд дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй их сургуулийн 6,200 гаруй оюутан баг болон өрсөлдөж байгаа бөгөөд финалын тэмцээн 5-р сард БНПУ-ын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдана.

Жил бүр үндэсний шатны тэмцээнд субъект компани буюу тухайн улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг хувьцаат компанийг сонгодог.

Тэмцээний гол онцлог нь багууд тухайн компанийн хувьцаанд хөрөнгө оруулалтын шинжилгээний аргуудаас ашиглан BUY, HOLD, SELL буюу хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтыг дэмжих саналыг гаргадаг.

Тус тэмцээнийг анх 2016-2017 онд зохион байгуулсан бөгөөд энэ жил Голомт Банк ХК-д хувьцааны шинжилгээ хийсэн байна. Өнгөрсөн жилүүдэд АПУ ХК, Сүү ХК, ЛэндМН ББСБ ХК, Мандал Даатгал ХК, Говь ХК, Түмэн Шувуут ХК зэрэг компаниудын хувьцаанд шинжилгээ хийж байжээ.

 

Хувьцааны шинжилгээг дараах ерөнхий агуулгын хүрээнд оролцогч багууд субъект компанид тохирох оновчтой аргуудыг ашигладаг:

Эдийн засгийн төсөөлөл;

Зах зээл, салбарын өрсөлдөөн;

Бизнесийн үйл ажиллагаа;

Санхүүгийн үйл ажиллагаа;

Эрсдэлийн хүчин зүйлс;

Байгаль орчин, засаглал, нийгмийн үнэлгээнийн хүрээнд шинжилдэг.

Энэхүү тэмцээнд МУИС, СЭЗИС, ХААИС, Мандах Их Сургууль зэрэг 4 их сургуулийн шилдэг 8 баг хоорондоо өрсөлдөж, 2024 оны үндэсний аврага багийг шалгаруулсан байна. Тэмцээнд оролцсон багуудаас эхний 3 байрт дараах багууд шалгарчээ:

1-р байр: СЭЗИС-ийн “Arise” баг;

2-р байр: СЭЗИС-ийн “Stock Surgeons” баг;

3-р байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Assetify” баг шалгарчээ.

Сонирхуулахад, Монгол Улсын багуудын дунд хамгийн өндөр амжилтыг 2019-2020 оны хичээлийн жилд МУИС-ийн Бизнесийн сургуулийн “NUM Tycoons” баг үзүүлсэн бөгөөд АПУ ХК-д шинжилгээ хийж, тивийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.