Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla Inc-ийн Хятад дахь борлуулалт буурч хувьцааны ханшийг нь унагалаа

Tesla Inc-ийн Хятад дахь борлуулалт буурч хувьцааны ханшийг нь унагалаа

Tesla Inc-ийн Хятад дахь борлуулалт буурч хувьцааны ханшийг нь унагалаа

Хятад болон АНУ-д цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla Inc-ийн Хятад дахь борлуулалт буурснаар хувьцаа нь 5%-иар уналаа.

 

Тодруулбал--------------------

 

Өнгөрсөн сард Tesla Inc Хятадад 60,365 автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 19%-иар буурсан байна. Энэ нь 2022 оны 12 сараас хойших хамгийн бага борлуулалт болж байгаа юм.

Теслагийн Шанхай дахь үйлдвэр нь орон нутгийн болон Европ зэрэг бусад орны хэрэглэгчдэд зориулж Model Y, б Model 3 загварын цахилгаан автомашин үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд Теслагийн дэлхийн хэмжээнд нийлүүлсэн автомашины талаас илүү хувийг үйлдвэрлэжээ.  

 

Tesla Inc борлуулалтаа өсгөхийн тулд--------------------

 

Deutsche банкны шинжээч Эммануэль Роснер, Тесла энэ сараас Хятадад борлуулагдаж буй загвар 3 болон Y загварын автомашиндаа 5,000 орчим ам.долларын урамшуулал санал болгож байна гэж мэдээллээ.

Үүнд шинээр автомашин авсан хэрэглэгчдэд даатгалын хөнгөлөлт олгохоос гадна машиныхаа будгийг өөрчлөх хөнгөлөлтийг олгох юм байна.  

 

Харин АНУ-д Теслагийн хэрэглэгчид 3-р сарыг дуустал хурдны замын ойролцоо байрладаг хурдан цэнэглэгч сүлжээ болох Superchargers-ийг нь 5000 миль үнэгүй ашиглахыг санал болгож байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.