Meta (FB)-ийн хувьцааны ханш нь 1.6% уналаа
Өчигдөр Монголын цагаар 23 цагийн орчимд Метагийн сүлжээ унтарч, Facebook, Instagram, Threads платформуудыг ашиглах боломжгүй болсон билээ.
Тодруулбал, өдөрт 3.2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй META болон Instagram сүлжээнүүд техникийн саатлын улмаас дэлхий даяар 2 цаг тасарч хэрэглэгчдээ багагүй сандаргав.
Хэдийгээр яг ямар шалтгааны улмаас сүлжээ унтарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч дэлхий өнцөг буланд адилхан асуудал тохиолдсон нь олон зуун мянган хүн цахим сүлжээн дэх доголдлын мэдүүлгийг илгээснээс харж болохоор байна.
Энэ үеэр META-ийн хувьцаа 1.2% унаснаар нийт 1.6%-ийн уналт үзүүллээ.
Өрсөлдөгч нь-----------------
Метагийн хүчтэй өрсөлдөгч Elon Musk X (twitter) дээрээ “Хэрэв та энэ жиргээг харж буй бол манай сервер хэвийн ажиллаж байгаагийнх” гэж бичжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй