Монос Хүнс ХК MFC 2.0 үйлдвэрийн төслөө үргэлжлүүлж байна.
Монос Хүнс ХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үүднээс 2022 оны 6 сард MFC 2.0 үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн.
Эерэг нөлөөлөл
Усны саванд ашиглагдах хуванцрын хэрэгцээ 35% буурах
Эрчим хүчний хэрэглээ 20% буурах
Үйлдвэрлэлийн саарал усны ашигтай хэрэглээг дэмжих
Тээврийн замын уртыг 11 дахин богиносгох
Цайны үйлдвэрлэлд цаас, уутны хэрэглээ 90% буурах
Санхүүгийн тайлан дахь нөлөөлөл
2023 онд компанийн нийт хөрөнгийн хэмжээ 39 тэрбум төгрөгөөр буюу 2 дахин нэмэгдэж 76 тэрбум төгрөгт хүрээд байна.
Монос Хүнс ХК нь банкны зээлийн хэмжээг 51 тэрбум төгрөгт хүргэж 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ба энэхүү санхүүжилтийнхээ 14 тэрбум төгрөгийг үндсэн хөрөнгө худалдан авахад буюу MFC 2.0 төсөлд зарцуулжээ.
Харин мөнгөн хөрөнгө нь 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монос Хүнс ХК нь энэхүү мөнгөн хөрөнгийн дийлэнх хэсгээр үйлдвэрийн ажлыг санхүүжүүлэхээр байна.
Борлуулалтаа экспортоор тэлсэн жил
2023 онд Монос Хүнс нь ОХУ, Казахстан болон Киргиз улс дахь бүтээгдэхүүний экспортоо тэлсэн ба цаашид БНХАУ, АНУ, БНСУ-д экспортлохоор судалж байна.
Тухайлбал, ОХУ-д МИЛИНО ааруултай үрэл нийлүүлж эхэлсэн нь амжилттай байгаа бол саяхан буюу 2024 оны 01-р сард Киргиз улсад экспортлох 20 нэр төрлийн бүтээгдэхүүн замдаа гараад байна.
Ашигт ажиллагаа
2023 онд Моносын борлуулалтын орлого 3.5 тэрбум төгрөгөөр буюу 12.3% өссөн бол цэввэр ашиг 14.4% өссөн байна.
Монос Хүнс ХК-д хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч компанийн өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/-өөс жилийн 19.2%-ийн өгөөж хүртэх боломжтой байгаа юм.
Нэмж дурдахад, Монос нь MFC 2.0 төсөл хэрэгжүүлж буйтай холбоотойгоор 2023 оны ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар компанийн ТУЗ-өөс шийдвэрлэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй