Европын Төв Банк одоогийн бодлогын хүүг хэвээр үлдээнэ.
Өнөөдөр Европын Төв Банкнаас одоо мөрдөгдөж буй 4 хувийн бодлогын хүүг хэвээр үлдээх ч цаашид бага багаар бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Хэдийгээр Европ тивд өнгөрсөн 18 сарын туршид инфляци буурах хөдөлгөөнийг үзүүлсэн ч 2 сард 2.6 хувьтай гарсан нь Холбооны зорилтот 2 хувьд хараахан хүрээгүй байна.
Мөн Европын эдийн засгийн төлөв байдал тийм ч өөдрөг бус байгаа юм.
Шинжээчдийн таамаглалаар 5 сард цалин хөлс зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлтүүд тодорхой болсны дараа Европын Төв Банк 6 сарын хурлаараа бодлогын хүүг бууруулах магадлалтай байна.
Ингэснээр Европын Холбооны Төв Банк энэ жилд одоогийн 4 хувийн бодлогын хүүг бууруулж 3-4 удаа бууруулж 3.00-3.25-ын түвшинд хүргэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй