Шинжээчид АНУ-ын хөрөнгийн зах зээлийн төлөвийг хэрхэн дүгнэв?
Мягмар гарагийн BTIG-ийн шинжээчдийн тэмдэглэлд хөрөнгө оруулагчид салбар бүрийн хамгийн сайн гүйцэтгэлтэй хувьцаанд хөрөнгө оруулж, ашгаа авч байгаа нь хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг эргүүлж байна хэмээжээ.
Мягмар гарагт АНУ-ын бирж дээрх хувьцаануудын ханш мэдэгдэхүйц буурч, 2022 оны 11 сараас хойших хамгийн муу өдөр тохиосон ч үүнийг зах зээлийн хэвийн хэлбэлзлийн нэг хэсэг гэж үзэж байна.
GS High Beta Momentum Long индекс он гарсаар 23%-иар өссөн хэвээр байна. Гэхдээ 50 хоногийн дундаж хөдөлгөөн (DMA) одоогийн түвшнээс ойролцоогоор 12%-иар доогуур байгаа нь уналт давамгайлах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй