Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

СҮҮ ХК-ийн борлуулалт 148 тэрбум төгрөгт хүрлээ.

СҮҮ ХК-ийн борлуулалт 148 тэрбум төгрөгт хүрлээ.

СҮҮ ХК-ийн борлуулалт 148 тэрбум төгрөгт хүрлээ.

Санхүүгийн үзүүлэлтээс

2023 онд Сүү ХК нь 148 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 16 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Мөн 121 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, 71 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болжээ.

2023 оны эцсийн балансын дүнгээс харвал компани 17 тэрбум төгрөгийн зээлийг авсан ба үүгээр бараа материал буюу түүхий эд захиалж урьдчилж төлсөн зардлын дүнгээ нэмэгдүүлжээ.

Тодруулбал, компани ийм дүнгээр сав баглаа боодол импортоор захиалсан гэж үзэж байна.

 

 

 

Ашгийн өсөлтөд юу нөлөөлөв

Компанийн борлуулалт өсөхөд өнгөрсөн онд иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн, эдгээр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон тайлбарлаж болох юм.

Тухайлбал, Улаанбаатар хотод 2023 онд савласан 1 литр сүүний үнэ дунджаар 4,429 төгрөгт хүрч өнгөрсөн оноос 12.2% өссөн байна.

Компанийн нийт ашгийн маржин 30.6% болж нэмэгдсэн ба энэ нь түүхий эд материалын үнэ буурсантай холбоотой. Цэвэр ашгийн маржин 10.6% болсон нь санхүүгийн зардал буурсантай холбоотой юм.

Ногдол ашиг

 

Сүү ХК нь 2023 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас 2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд буй.

Компани 2023 оны нийт ашгаас 29.8%-г ногдол ашигт тараахаар болсон ба 03-р сарын 07-ны хаалтын ханшаар 2-р хагас жилийн ногдол ашгийн өгөөж 1.6% байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.