Ерөнхийлөгч асан Дональд Трамп Мета, ТикТокд дургүй.
Өчигдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп CNBC "Squawk Box"-д өгсөн ярилцлагадаа Facebook-ийг "Ард түмний дайсан" гэсэн бол TikTokийг “Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн хурцаар шүүмжилжээ.
77 настай ерөнхийлөгч асан бүрэн эрхийнхээ хугацаандаа ТикТокийг хориглож болох байсан ч шийдвэрийг Конгресст үлдээхээр шийдсэн гэсэн байна. Учир нь TikTok-ийг хоригловол энэ нь Facebook-т санамсаргүйгээр давуу тал өгөх болно гэжээ.
Тэрээр “ТикТокд ямар ч хяналтгүйгээр галзуурах олон мянган бага насны хүүхдүүд, хэрэглэгчид байна. Сайн, муу тал ч бий. Гэхдээ миний дургүйцэж буй шалтгаан бол TikTok-гүйгээр та Facebook-ийг томруулах болно. Гэтэл би Facebook-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн адил ард түмний дайсан гэж үзэж байна” хэмээжээ.
Дональд Трамп & Meta-----------------
Дональд Трампыг 2021 оны 1 сарын 6-ны өдөр Капитолд болсон халдлагад өдөөн хатгасан нийтлэл тавьсны улмаас Мета компани түүний Facebooк болон инстаграм хаягийг 2 жил хаасан бөгөөд өнгөрсөн жил сэргээсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй