Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц 3.2%-иар өссөн нь бодлогын хүүд хэрхэн нөлөөлөх вэ?

АНУ-ын инфляц 3.2%-иар өссөн нь бодлогын хүүд хэрхэн нөлөөлөх вэ?

АНУ-ын инфляц 3.2%-иар өссөн нь бодлогын хүүд хэрхэн нөлөөлөх вэ?

Шинжээчид дэлхийн хамгийн том эдийн засагт гарч буй инфляцийн өсөлтийн дохиог анхааралтай ажиглаж байна.  

 

Инфляц буурсангүй----------------------

 

Тэд АНУ-ын 2024.02 сарын хэрэглээний үнийн индексийг жилийн сууриар 3.1% гарна гэж таамаглаж байсан ч 3.2%-тай гарчээ.

Хүнс, түлш зэрэг дэгдэмхий бодисыг хасаж тооцсон жилийн үндсэн үзүүлэлт 3.9%-иас 3.8% болж буурсан ч 3.7% гэсэн шинжээчдийн төсөөллөөс дээгүүр хэвээр байна.

 

Бодлогын хүү буурах уу? ----------------------

 

Ийнхүү хэрэглээний үнийн өсөлт хурдсаж, инфляцийн дарамтын шинж тэмдэг буурахгүй байгаа нь Холбооны нөөцийн санг энэ онд бодлогын хүүгээ бууруулахгүйд хүргэж болзошгүй юм.

Хэдийгээр оны сүүлээр бодлогын хүү буурч магадгүй байгаа ч эхлээд үнийн өсөлт тогтвортой буурч, жилийн зорилтот 2%-д хүрч чадахыг нотлох олон нотолгоо хэрэгтэйг тэд онцолж байна.

Холбоо нөөцийн сан инфляцийг бууруулах зорилгоор зээлийн зардлыг сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд хүргэсэн.

 

Тус мэдээллийн дараа----------------------

 

АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерсүүд өсөлттэй арилжаалагдсанаас гадна 2 жилийн хугацаатай Төрийн сангийн бонд болон 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.