Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Coinbase бонд гаргана.

Coinbase бонд гаргана.

Coinbase бонд гаргана.

Coinbase (NASDAQ:COIN) компаниас 2030 онд бэлэн мөнгө эсвэл хувьцаа болгон хувиргах боломжтой 1 тэрбум ам.долларын тусгай бонд худалдахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

Тэд "Зээлийн хүү, анхны хөрвүүлэлтийн хувь болон бусад нөхцөлийг санал болгож буй үнээр тодорхойлно" гэж мэдэгдэлдээ дурджээ.

Мөн зах зээлд эрэлт өндөр байвал нэмж 150 сая ам.долларын бонд зарах юм байна.

Энэхүү бонд нь ямар нэгэн барьцаа хөрөнгөгүй бөгөөд 2030 онд хугацаа нь дуустал жилд хоёр удаа хүү төлнө.

Мөн Coinbase-ийн шийдвэрээс шалтгаалж хөрөнгө оруулагч бондоо бэлэн мөнгө, хувьцаа эсвэл хоёуланг нь хольж сольж болох нь ээ.

Энэхүү мэдээллийн дараа өчигдрийн арилжаагаар хувьцааны ханш 4 орчим хувиар унаж, 256.14 ам.доллар дээр хаагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.