Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хаан Банк ХК-ийн ашиг 25% өслөө.

Хаан Банк ХК-ийн ашиг 25% өслөө.

Хаан Банк ХК-ийн ашиг 25% өслөө.

Цэвэр хүүгийн орлогын өсөлт

 

Хаан Банк ХК-ийн зээлийн багц өмнөх жилээс 1.7 их наяд төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлт нь банкны хүүгийн орлого 27% өсөхөд нөлөөлсөн байна.

Банкны хүүгийн орлого өсөхөд зээлийн хүүгийн орлогоос гадна хөрөнгө оруулалтын орлого 85% өссөн нь нөлөөлжээ.

Хаан Банк ХК-ийн хөрөнгө оруулалтын дүн өмнөх жилээс төдийлөн нэмэгдээгүй ч орлого өссөнийг харвал тус банк илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд позиц эзэмших болсон гэж үзэж болох юм.

Улмаар банкны нийт хүүгийн орлогын өсөлт хүүгийн зардлын өсөлтөөс давснаар цэвэр хүүгийн орлого өмнөх оноос 22.4% өсжээ.

 

Ногдол ашиг

 

Хаан Банк ХК 559 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба үүний 48.5% буюу 271 тэрбум төгрөгийг ногдол ашгаар хуваарилах шийдвэр гаргаад байна.

Хамгийн сүүлийн үеийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 12.9% байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.