Тоёота ажилчдынхаа цалинг 25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувиар нэмнэ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида компаниудыг цалингаа нэмэхийг уриалсан.
Учир нь Японы цалингийн өсөлт бусад OECD-ийн орнуудын дунджаас бага байгаа юм. Мөн 2016 оноос хойш үнийн өсөлт бага байгаа учраас бодлогын хүүг сөрөг түвшинд барьж, капиталын урсгал алдагдахад хүргэж болзошгүйд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор (7203.T) компаниас үйлдвэрийн ажилчдынхаа цалинг сүүлийн 25 жил дэх хамгийн их хувиар нэмэгдүүлэхээ зарлалаа.
Нэмэгдэл---------------------
Тус компани цалингаа сар бүр 28,440 иен (193 ам.доллар) хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх, урамшууллын хэмжээг дээд хэмжээнд тогтоохоор болжээ.
Ингэж томоохон корпорациуд цалингаа өндрөөр өсгөх нь Төв банкийг мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахад дэмтэй гэж шинжээчид үзэж байна.
Учир нь цалингийн өсөлт эрэлтийг дэмжихээс гадна үнийн хөөрөлтийг бий болгох тул нөгөө талдаа бодлогын хүүг нэмэгдүүлэх орон зай бий болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй