Саудын Арабын нийлүүлэлт буурч газрын тосны ханш өслөө
Ирак, Саудын Арабын түүхий нефтийн экспорт буурч, Хятад, АНУ-д эрэлт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн шинж тэмдэг илэрч байгаа учраас өчигдөр нефтийн үнэ 2 хувиар өслөө. Энэ нь сүүлийн 4 сарын дээд хэмжээ болж байна.
Ханш-------------------
Брент маркийн фьючерс 1.55 ам.доллар буюу 1,8%-иар өсөж, баррель нь 86.89 ам.доллар болсон бол АНУ-ын Баруун Техасын (WTI) нефтийн үнэ 1.68 ам.доллар буюу 2,1%-иар өсч 82.72 ам.долларт хүрсэн байна.
Мөн Брент ойл 10 сарын 31-ээс хойших хамгийн дээд цэгт, WTI-ийн ханш 10 сарын 27-ноос хойших хамгийн дээд цэгтээ хүрлээ.
Бусад эрчим хүчний зах зээлд АНУ-ын бензиний фьючерс 8 сарын 31-ээс хойших хамгийн өндөр түвшинд хаагдсан байна.
Бууралт-------------------
ОПЕК-ийн хоёр дахь том үйлдвэрлэгч Ирак 1-р сараас хойш ОПЕК+ тогтоосон квотыг хэтрүүлсэн. Ирэх саруудад түүхий нефтийн экспортоо өдөрт 3.3 сая баррель болгон бууруулна гэж мэдэгдсэн.
Мөн ОПЕК-ийн хамгийн том үйлдвэрлэгч Саудын Арабын түүхий нефтийн экспорт 2 сар дараалан буурч, 12 сард өдөрт 6.308 сая баррель байсан бол 1 сард 6.297 сая баррель болж буурчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй