Apple хувьцаагаа өндөр дүнгээр авчээ
Сүүлийн үед АНУ-ын S&P500 индекст багтдаг компаниуд өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах нь ихэсчээ.
2023 оны 4 улиралд л гэхэд компаниудын хувьцаагаа худалдан авсан нийт дүн 219.1 тэрбум ам.доллар буюу 2023 оны 3 улирлаас 18%-иар өссөн байна.
Тэгвэл Apple компани нэг улиралд 22.7 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн авснаар өөрийн хувьцаа халаасалсан компаниудыг тэргүүлж байна.
2022 онд томоохон компаниуд 94.1 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн авч байжээ. Харин 2023 онд томоохон компаниудын үйл ажиллагаа сайн байж үр ашигтай ажилласан ч 89,5 ам.доллараар хувьцаагаа авсан байна.
Компаниуд хувьцаагаа авснаар-------------------
Чипний компаниудын хувьцаа өсөлттэй байгаа үед Broadcom (NASDAQ:AVGO) компани өөрийн хувьцааг эргүүлж авахдаа 2023 оны 3-р улиралд 0.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол 4-р улиралд ойролцоогоор 8.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
S&P500 индексийн компаниуд хувьцаагаа буцаан авч байгаа нь ханш өсгөөд зогсохгүй гүйлгээнд байгаа хувьцааны тоо буурах, нэгж хувьцаанд ногдох ашгийг бага зэрэг өсөхөд нөлөөлж байна.
Гэхдээ хувьцаагаа худалдан авах санхүүжилтийн зардал нэмэгдсэнээр хувьцааны ханш өсөх хүлээлт удаан үргэлжлэх тул буцаан худалдан авалтын давалгаа удааширч магадгүй гэж S&P Dow Jones индексийн ахлах индексийн шинжээч Ховард Силверблатт даваа гарагт мэдэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй