Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдлөө

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдлөө

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдлөө

Санхүүгийн зохицуулах хороо 2024.02.23-ны өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.

Энэ дагуу Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдөж, ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.