Биткойны ханш 6.0%-иар унасан бол бусад Altcoin-ууд гялалзаж байна
Биткойны ханш Мягмар гарагт 6.5%-иар унаж түүхэн дэх 2 долоо хоногийнхоо хамгийн өндөр уналтыг үзүүллээ. Түүнчлэн криптовалютаас гадна хувьцаанууд дээр ч зарах үзэгдэл явагдсан байна. 4 сарын 21-ний өдөр буюу сарын дараа Биткойны ээлжит Halving явагдана.
Ханш 5.86% унаж 63,419 ам.долларт сүүлийн байдлаар ирээд байгаа ба Ether ханш 6.39% унаж 3,283 ам.долларт хүрсэн байна. Гэвч жилийн хугацаанд Биткойн 52% өсөлтөө хадгалж байгаа ба хөрөнгө оруулагчид ETF-ээр дамжуулан биткойны эзэмшигч болсоор байна. Өнгөрсөн Пүрэв гарагт 74,000 ам.долларын оройн цэгээ эвдээд байсан Биткойны хувьд уналт ажиглагдаж байгаа бол жижиг токенууд буюу Altcoin-ууд дээр өнгөрсөн долоо хоногт өсөлт ажиглагджээ. Тухайлбал Solana 19%, Avax 17% өсөлтийг тус тус үзүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй