Chipotle компани хувьцаагаа 50:1 харьцаатай жижиглэнэ
Өнгөрөгч Мягмар гарагт Chipotle компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2,797.56 ам.долларын үнэтэй нэгж хувьцааг 50 болгож жижиглэхээр боллоо.
Зарим тохиолдолд компаниуд нэгж хувьцаагаа жижиг хөрөнгө оруулагчдын хувьд авахад хүндрэлтэй, нэгж хувьцаа нь хэтэрхий үнэтэй гэж үзвэл хувьцаагаа жижиглэх шийдвэр гаргадаг байна.
Chipotle компанийн Санхүү хариуцсан захирал Жек Хартунг хэлэхдээ “Энэ бол компанийн 30 гаруй жилийн түүхэнд тохиож буй анхны хувьцаа жижиглэлт бөгөөд үүгээр бид болон төрөл бүрийн хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
2024 оны 3-р сарын 20-ны өдрийн уртасгасан арилжааны үеэр Chipotle компанийн хувьцаа 5 хувь өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй