Micron компанийн хувьцааны ханш 18 хувь өслөө
Лхагва гарагт Micron компанийн хувьцааны ханш after market дээр 18 хувиар өссөн нь компанийн 2024 оны санхүүгийн жилийн 2-дахь улирлын тайлан хүлээлтийг давсантай холбоотой.
Micron-ы нэгж хувьцаанд ногдох ашгийн хүлээлт -25 цент байсан бол бодит гүйцэтгэлээр 42 цент гарсан ба компанийн борлуулалтын орлого 5.82 тэрбум хүрч хүлээлтээс 9% дээгүүр гарчээ. Ирэх улиралд Micron компанийн орлого 6.6 тэрбум ам.долларт хүрч өсөх төсөөлөлтэй байна.
Micron компанийн Гүйцэтгэх захирал Санжай Мехротра хэлэхдээ өөрсдийгөө хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарын өсөлтөд нөлөө үзүүлсэн томоохон оролцогчдын нэг гэжээ. 2024 оны 3-р сарын 21-ны байдлаар тус компаний хувьцааны ханш 113.75 ам.доллар дээр хаагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй