Apple өөрийн iphone 16 гар утсандаа болон БНХАУ дахь бүтээгдэхүүнүүддээ Baidu ai-ийг суулгана
БНХАУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Apple компани хайлтын системийн томоохон тоглогч BAIDU-ын хиймэл оюун ухааны системийг Iphone 16 болон бусад БНХАУ-д борлуулагдах бүтээгдэхүүнүүддээ ашиглах аж.
Apple нь Baidu-ын Ernie Bot-ийг Iphone16-даа хэрэглэх ба БНХАУ-аас гадн зарагдах өөрийн бүтээгдэхүүнүүд дээрээ өөрийн хөгжүүлсэн AI-ыг ашиглах аж. Энэхүү мэдээнээс шалтгаалж Baidu компанийн хувьцааны ханш Хонг-Конг бирж дээр 6%-иар өсөж 100.7 HKD-д хаагдсан байна.
Гүйцэтгэх захирал Tim Cook БНХАУ-д зочилж, Шанхайд Apple брендийн дэлгүүрээ нээсний дараагаар БНХАУ дахь нийлүүлэгчид болон зах зээл, үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэх оролдлогуудыг хийсээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй