GameStop-ын орлого муудсанаар хувьцааны ханш нь уналаа.
GameStop компани маш муу орлогын тайланг танилцуулснаар хувьцааны ханш нь 20 гаруй хувиар уналаа.
Тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 12 сард 42%-иар буурсан тул шинжээчид энэхүү уналтад нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судалж байна.
Тайлангаас онцлох? ---------------------
GameStop мягмар гарагт бирж хаагдсаны дараа орлогын тайлангаа танилцуулсан бөгөөд 4-р улиралд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 0.22 ам.доллар байсан нь шинжээчдийн хүлээлтээс 25 хувиар бага ашиг олжээ.
Харин улирлын орлого нь 1,79 тэрбум ам.доллар буюу шинжээчдийн хүлээлтээс даруй 12 гаруй хувиар бага байв.
Гэсэн ч улирлын цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөж 63.1 сая доллар болсон байна. Мөн улирлын төгсгөлд бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, зах зээлд борлуулагдах үнэт цаас 1.199 тэрбум доллар байна.
2023 оны санхүүгийн жилийн цэвэр борлуулалт 5.273 тэрбум доллар байгаа нь 2022 оны санхүүгийн жилийн үзүүлэлтээс бага байна.
2022 онд тус компани 313.1 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол 2023 онд 6.7 сая ам.доллар ашигтай ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй