Беренберг банк Рио Тинтогийн хувьцааг авах зөвлөмжөө хэвээр үлдээж, ханшийг 74.5 ам.долларт тооцооллоо
Лхагва гаригт Беренберг банк Рио Тинто компанийн хувьцааны зорилтот ханшийг 78.3 ам.доллараас 74.5 ам.долларт хүргэж буурууллаа.
Шинжээчдийн дундаж-82.75 ам.доллар-----------------------
Рио Тинто компанийн хувьцааны зорилтод ханшийг тодорхойлоход тус банкны 5 шинжээч дүгнэлт өгсний 4 нь хүчтэй авах зөвлөмжийг өгсөн бол 1 нь авах зөвлөмжийг өгчээ.
Эдгээр 5 шинжээчийн өгсөн зорилтот ханшийн дундаж 82.75 ам.доллар байгаа нь одоогийн ханшаас 32%-иар өндөр үзүүлэлт юм.
Сүүлийн байдлаар Рио Тинто компанийн ашгийн өгөөж ам.доллароор 6.98%, үнэ ашгийн харьцаа 8.81 байна. Харин он гарснаас хойш Рио Тинто компанийн хувьцааны ханш 14.4%-иар унаад байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй