Deutsche Bank Тесла компанийн хувьцааг авах зөвлөмжөө хэвээр үлдээлээ
Deutsche Bank-ны зүгээс Тесла компанийн хувьцааны зорилтот ханшийг 218 ам.доллар гэж тооцоолж байсан бол 200 ам.долларт хүргэж буурууллаа.
Тесла компанийн хувьцаанд нийт 49 шинжээч дүгнэлтээ өгсний 21 нь “БАРИХ”, 17 нь “АВАХ” зөвлөмжийг өгсөн байна.
Шинжээчдийн зорилтот ханш 207.75 ам.доллар байна.
Цахилгаан автомашины компаниудын хувьд нийт ашгийн маржин хувьцааны ханштай нь хамааралтай байдаг.
Теслагийн санхүүгийн үзүүлэлт хэр байна?-----------------------
Тухайлбал, Тесла компанийн нийт ашгийн маржин 2023 онд 18.25% байгаа нь өнгөрсөн оныхоос 7.35% буурсан үзүүлэлт юм. Гэхдээ энэ нь салбарын дундаж 16.94%-иас өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 27.51%-д өндөр хэвээр буй нь өнгөрсөн оныхоос 5.39% буурсан байна.
Харин автомашины салбарын компаниудын дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 8.98%-тай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй