Палантир компанийн хувьцаа 20 хувиар унах эрсдэлтэй байна
Уолл Стритийн шинжээчид программ хангамжийн Палантир компанийн зэрэглэлийг бууруулснаар тус компанийн (NYSE:PLTR) хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар 1.6%-иар уналаа.
Гэхдээ хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн нөлөөгөөр Палантир компанийн хувьцаа сүүлийн нэг жилд бараг 200% өссөн юм.
Хэвийн төлөвөөс зарах ангилал руу------------------
Өнгөрсөн пүрэв гарагт Моннесс, Креспи, Хардт нарын шинжээчид Палантирын хувьцааны үнэлгээг хэвийн төлөвөөс зарах ангилал руу зэрэглэл бууруулан оруулжээ.
Тэд PLTR-ийн 12 сарын зорилтот үнийг 20 ам.доллар хэмээн таамагласан нь хувьцааны сүүлийн хаалтын ханшаас 18%-иар доогуур байгаа юм.
Шалтгаан------------------
Шинжээчдийн үзэж байгаагаар Палантир нь хиймэл оюун ухааны салбарын урт хугацааны чиг хандлагаас ашиг хүртэж болох ч эдийн засгийн тогтворгүй нөхцөлд орлого болон гүйцэтгэл жигд бус байх тул унах эрсдэлтэй гэж үзжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй