"Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" уулзалтын үндсэн илтгэгчдийг танилцуулж байна.
Үндсэн илтгэгч: Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ХОГ-ын захирал Н.Нарангэрэл
Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавина.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:
- Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
- Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
- Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.
Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.
Хэзээ: 2024.04.09
Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд
Хэдэн цагт: 14:00-17:00
Бүртгүүлэх: https://bcmongolia.glueup.com/event/bcm-april-monthly-meeting-opportunities-in-mongolian-capital-markets-104827/?fbclid=IwAR3KhcFQVSzfHMVF2luT8g5h3McurQIIF1mcW3ZHOd1l24bH_9tbr1vwtJE_aem_AdtQKWWAYf1G3g3t4lsDqV88Ek_Cga9M1lWQlz9GiJc3YqbAnki5UWi7EJ6lBjGHmxEJrr0AxIqjVsBsgZJgn-vB
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй