"Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" уулзалт 4 сарын 9-нд болно

Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавих бол Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.

Мөн тус уулзалтад Хан Алтай Ресурс ХХК, ЛэндМН ББСБ ХК-ийн удирдлагууд оролцож, хөрөнгийн зах зээлийн боломжийн тухай өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

Зохицуулагч:

  • Э.Золбаяр

Capital Markets Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Б.Буянхишиг

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

  • Б.Дөлгөөн

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн Газрын дарга

  • С.Ган-Эрдэнэ

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

  • Б.Гантулга

Хан Алтай Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга

  • Ц.Ууганбаяр

ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал, МБЗ-ийн ТУЗ-ийн гишүүн

 

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:

  • Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
  • Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
  • Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.

 

Хэзээ: 2024.04.09

Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд

Хэдэн цагт: 14:00-17:00